Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС (БНСВУ).

ВЬЕТНАМ, албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ) нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог.

Вьетнам нь 90 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд арван гуравт жагсдаг. 10-р зуунд тусгаар улс болохоос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон династи хөгжин цэцэглэж байсан боловч 19-р зууны эхэн үед Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед тэдгээрийг улсаасаа хөөж чадсан боловч улс төрийн хувьд улс нь хоёр хуваагджээ. Энэ хоёр тал нь Вьетнамын дайны үеэр дайтаж, 1975 онд коммунистууд дийлж ялалт байгуулсан.

1986 онд эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. 2000 он гэхэд ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон байв. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байв. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.


Вьетнам улс 1977 онд НҮБ-ын гишүүн болсон. Олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, эдийн засагтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай. 1995 онд АСЕАН, 1998 онд АПЕК-т гишүүнээр элссэн.

ГАЗАР ЗҮЙ, УУР АМЬСГАЛ

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна.


СОЁЛ УРЛАГ

Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна.


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКОдэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.


 
УлаанбаатарХаной

Холбоос