Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
УЛААНБААТАР, ХАНОЙ ХОТУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсад энэ сарын 9-13-ны өдрүүдэд айлчилж буй Вьетнамын Ханой хотын Намын хорооны дэд дарга Дан Дык Тоан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Цаашид нийслэл хотуудын хооронд соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт ойр дотно хамтран ажиллах боломжтойг талууд тэмдэглэв.

 

Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар, Ханой хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Улаанбаатар хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулсан.

 

 

 
УлаанбаатарХаной

Холбоос